card

1.Байгаль орчноо хамгаалах бодлого:


“Мөнхийн хүндлэл” ХХК байгаль орчноо хамгаалах, мод тарих, нөхөн сэргээх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.  

 

 

 

2. Хотын ариун цэврийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах бодлого:

“Мөнхийн хүндлэл” ХХК  олон улсын чанарын стандартыг хангасан зөөврийн ариун цэврийн өрөө, хогны сав, усанд орох өрөөгөөр олон нийтийг хамарсан урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдэд үйлчилгээ үзүүлж  хотын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна.    

 

3. Аюулгүй модон жорлонгийн төлөөх нийгмийн хариуцлага:

Манлайлал, шинийг санаачлагч, нийгмийн сайн сайхны төлөөх сэтгэл бол “Мөнхийн хүндлэл” ХХК-ны үнэт зүйлс юм.

Бид гэр хороолол, зуслангийн модон жорлонгийн ая тухыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, бохироос үүсэх элдэв өвчнөөс сэргийлэх үүднээс “Модон жорлонгийн суултуур”-ыг 2008 онд зохион бүтээж, үйлдвэрлэж байна.